Бидний тухай
Ар Жэй И Монголиа ХХК нь Австрали Монголын хамтарсан компани ба 2017 онд байгуулагдсан. Бид гадаад худалдаа, эрчим хүчний угсралт болон зөвлөх үйлчилгээ, мөн Оюу толгой төсөлд шаардлагатай өндөр мэргэжлийн ажиллах хүчийг захиалагч байгууллагад нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. 2018 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу Толгой төслийн гүний уурхайн төслийн хэрэглээний усны систем, гал унтраах систем, уурхайн ус зайлуулах систем, даралтат агааржуулалтын систем, цахилгаан дамжуулах хуваарилах системүүдийн цахилгаан угсралт болон гүний уурхайн агааржуулалтын хаалга нийлүүлэх, тэдгээрийн явган гарцуудын цахилгаан интерлок систем суурилуулах ажлуудыг гүйцэтгэсээр байна.
Карьер
Компаний үйл ажиллагааны үр дүн, ажлын чанар нь ажилтан, ажилчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагаас шууд шалтгаалдаг төдийгүй компаний амжилтын гол эх үндэс болдог. Тиймдээ ч боловсон хүчний бодлого нь ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад мэргэжилтнүүдийн мэдлэг туршлага дээр тулгуурлан мэргэжлийн болон гүний уурхайн олон улсын стандартын сургалтанд байнга хамрагдан ажиллаж байна.