Untitled-1
Монгол улс болон олон улсын чанар, стандартад нийцсэн эрчим хүч болон уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурьлуулах, 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
  • Бүх төрлийн кабель болон тэдгээрийн тулгуурын системийг суурилуулах
  • 35кВ хүртэл цахилгаан дамжуулах шугамын дундын болон төгсгөлийн холболт (муфт)
  • Цахилгаан, нарийн хэмжүүр болон холбоо дохиоллын тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулга
  • Эдгээрийн механик ажлууд

Австрали болон монгол мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин нийлүүлэх

13
1

Сэргээгдэх эрчим хүч

RJE компани нь Австрали болон Зүүн Өмнөд Азийн орнуудын эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн туршлагатай олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гол онцлоготой юм. Салбар өөрчлөгдөж буй хэрээр бид хөгжиж өөрсдийн төслүүд болон харилцагчиддаа дэвшилтэт шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлэхийг эрмэлздэг ба эрчим хүчний дэд бүтцийн салбарын IEC стандартыг нэвтрүүлж чадсан. Бид олон улсын хэмжээнд эрчим хүчний системийн загварчлал, нарийвчилсан инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмж бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэр ложистик, төслийн менежмент, цахилгаан угсралт, ашиглалт, тэдгээрийн туршилт шалгалтыг хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.